Н.Мэргэн – Монгол бренд мэдээлэл технологийн салбараас гарч ирэх боломжтой

2014 оны 8 сарын 14

 Facebook-д 4 дэх жилдээ ажиллаж байгаа Монгол залуу болох Начингийн Мэргэнтэй хийсэн ярилцага. Тэрбээр амралтаараа эх нутагтаа ирж 10 жилийн сурагчдад програмчлалын анxны мэдэгдэхүүн өгөх үнэгүй сургалт хийж байгаа юм байна.Юуны өмнө та манай уншигчдад өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?

- Намайг Начингийн Мэргэн гэдэг. Би Facebook-д 4 дэx жилдээ ажиллаж байна. 2 жилийн өмнөөс одоог хүртэл дэд бүтэц xэлтэст /infrastructure/ ажиллаж байна. Эxний 2 жил аюулгүй байдлын хэлтэст ажиллаж байлаа. АНУ-ын MIT буюу Массачусетсийн Технологийн институтийг Компьютерийн шинжлэх ухаан, математикийн чиглэлээр бакалаврын дипломтой төгссөн.

 Facebook-д яаж орсон талаараа яриач.

- MIT-д сурч байхад Facebook-ийн инженерүүд болон хүний нөөцийн ажилтнууд хүрч ирээд оюутнуудаас ярилцлага авсан. Тэр ярилцлаганд ороод эхний 1, 2-р шатандаа тэнцээд Facebook-ийн оффис дээр очиж инженерүүдтэй уулзаж дараагийн ярилцлагад орохоор болж тэнцсэн юм. Ярилцлагаар техникийн асуултууд их асуудаг ба код бичих, систем дизайн хийх зэргээр даалгаврууд өгдөг.

Таныг Маркзукербергтэй нэг оффист ажилладаг гэж сонссон юм байна.

- Тийм.

Facebook-д одоогоор ямар орны, хэдэн хүн ажиллаж байна?

- Одоогоор 2000 гаруй инженер нийт 7000 орчим хүн ажиллаж байна. Ерөнхийдөө Америкчууд ажилладаг ба Зүүн европ, Орос, Энэтхэг, Хятад гээд олон үндэстэн байгаа. Facebook-ийн том том салбарууд нь Сан франциско, Нью Иорк, Сеатл, Лондонд байдаг. Миний хувьд Сан Франциско хотод төв оффисд нь ажилладаг.

Facebook-д анх яагаад орохоор болсон бэ?

- Тухайн үедээ их өсч байсан компани байсан бөгөөд цаашдын ирээдүйд нь итгээд орсон доо.

Facebook-ийн бусад сошиал сайтуудаас ялгарах давуу тал нь юу вэ?

- Facebook мөнгө олох талаас биш хүний хэрэглээ талаас маш сайн бодож гаргаснаараа олон хүнийг хамарч, бусдаас ялгарч чадсан болов уу.

Та 7 хоногт хэдэн цаг ажилладаг вэ?

- Өдөрт өглөө 10-аас орой 7, 8 цаг хүртэл ажилладаг. Ер нь хурал зөвлөгөөн байхгүй бол заавал хатуу цагийн хуваарийн дагуу ажилладаггүй.

Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

- Спортоор хичээллэх, найзуудтайгаа гадуур зугаалах дуртай.

Та байнга орох дуртай 3 сайтаа нэрлээч…

- 1. Facebook.com, 2. Theatlantic.com, 3. Techcrunch.com

Цааш үзэх

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7055
0 эможи
keyboard_arrow_up