“Г.Буяндорж нартай холбоотой 10 гаруй хавтаст хэрэг бий” гэв

2014 оны 3 сарын 13

“Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгт, Г.Буяндорж нарын залилангийн гэх  хэргийн талаар С.Билэгтийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, Р.Оюунцэцэг нар мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ “Мэдээллийн хэрэгслүүд С.Билэгтийн талаар илэрхий худал мэдээлсэн. Түүний гомдол бүхий Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад бодитой бус мэдээлэлд хөтлөгдөхгүй байхыг уриалж байна” гэлээ. Өмгөөлөгч Б.Оюунбилэг “Ноёд констракшн”-ыг анх үүсгэн байгуулагч нь Г.Буяндоржийн ах Г.Дамдиндорж гэдэг хүн юм.

Энэ компаниа тэр өөр хүмүүст шилжүүлсэн.  Эхлээд Н.Ганбат гэгчид нэг сая төгрөгөөр компаниа зарсан. Дараа нь түүнээс Д.Батжаргал гэдэг хүн авсан. Тэгээд удалгүй С.Билэгтэд худалдсан юм. Энэ бүх шилжүүлэг, улсын бүртгэлүүд нь  хуулийн дагуу хийгдсэн байлаа. С.Билэгт Сэлэнгэ аймагт 300 гаруй айлын орон сууц бариулсан. Одоо түүний “Ноёд  констракшн” компани 80 гаруй ажиллагсадтай, нэр хүндтэй аж ахуйн нэгжүүдийн нэг болоод байна. Өнөөдрийг хүртэл С.Билэгтэд холбогдох ямар нэгэн гомдол иргэдээс огт гараагүй байна. Гэтэл “С.Билэгтийг шалгах зургаан ажлын хэсэг гарч ажиллаж байна” гэх мэт худал ташаа мэдээллүүд цацагдсан. Тэдгээр хэвлэлүүдийн нэг нь “Хүмүүс” сонин юм. Тус сонинд “Залилангийн хэргээр шүүхээс ял авч байсан С.Билэгт луйврынхаа олзноос болж Сүхбаатар дүүргийн цагдаад эрүү үүсгүүлэн шалгуулж байна” гэсэн үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэрээр С.Билэгтийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээн, гэм хорын хохиролд 3 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр худал ташаа мэдээллүүд цацагдсаныг бид хуулийн дагуу шалгуулна” гэсэн юм.

Харин Г.Буяндоржийг цагдаагийнхан  шалгаж хараахан дуусаагүй байгаа аж. Урьд нь түүнийг Сүхбаатар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байсан юм. Одоо Сэлэнгийн цагдаа нар шалгаж буй. Хоёр жил гаруйн өмнө бас иргэдийн гомдлоор Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрынхан Г.Буяндоржийн хээл хахууль өгсөн гэх цагдаагийн ажилтнуудын хэргийг шалгаж байсан юм. Өмгөөлөгч Б.Оюунбилэг, Р.Оюунцэцэг нар “Г.Буяндорж нарын 10 гаруй хавтаст хэрэг бий. Ганцхан С.Билэгт гэдэг хүнд  биш бас хэд хэдэн хүнд хамааруулан шалгаж байгаа хэргүүд байгаа юм” хэмээн мэдэгдсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
705
0 эможи
keyboard_arrow_up