Автобус компаниудыг нэгтгэхээр боллоо

2014 оны 8 сарын 13

Өнөөдөр 10 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан НЗДТГ-ын А зааланд боллоо. Тус хуралдаанаар нийт 8 асуудал хэлэлцсэн бөгөөд хамгийн эхний асуудал бол “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулах төслөөр эхэлсэн бөгөөд гишүүд бүгд санал нэгтэйгээр зөвшөөрч ирэх 10 сарын нэгэнд тус хороог байгуулах үүрэг даалгаврыг Нийслэлийн тээврийн газарт үүрэг НИТХ-ын дарга Д.Баттулга үүрэг болголоо.

 

Аливаа улс орны хөгжлийн төвшинг тодорхойлдог зүйлийн нэг бол яахын аргагүй  нийтийн тээвэр салбар. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор төрийн өмчийн “Автобус-1”, “Автобус-3” болон “Цахилгаан тээвэр” НӨҮГ-уудыг нэгтгэхээр болсон байна. Тэднийг нэгтгэснээр шугамын давхцал арилж, үйлчилгээ сайжирна гэж хотын удирдлагууд үзэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд өдөр тутам 900 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. Гэвч шугамын давхцал их байдаг нь авто замын түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа төдийгүй нөгөө талдаа зарим чиглэлд олон автобус үйлчилгээ үзүүлдэг ч иргэд унаа хүлээж цаг алддаг бэрхшээл байдаг. Үүний эсрэгээр ашиггүй чиглэл буюу ихэвчлэн хөгшид хүүхдүүд үйлчлүүлдэг чиглэлийг зохицуулж, автобуснуудын явах чиглэлийг өөрчлөхөөр боллоо.
Мөн  хотын удирдлагууд хэд, хэдэн автобусыг тогтмол цагт, богино эргэлттэй явуулж туршиж үзэхээр болсон байна. Түүнчлэн зарим чиглэлд автобус үнэгүй үйлчлэх аж. Үүнээс гадна хоёр дамждаг хүмүүст хөнгөлөлт үзүүлэх талаар ч бас яриад амжлаа. 
Маршрутын давхцалаас үүдсэн төв замын түгжрэл, агаарын бохирдол, авто хөдөлгөөний осол гэмтэл, стресс, хөдөлмөрийн бүтээмжийн бууралтыг манай улс өнөөг хүртэл шийдэж чадаагүй байгаа юм. Тиймээс хотын тээврийнхэн энэ асуудлыг арилгахаар ажиллаж эхэлжээ. Сүүлийн 20 жил нийтийн тээвэрт ямар нэгэн парк шинэчлэл хйигдээгүй бөгөөд энэ удаагийн гурван компанийг нэгтгэснээр шинэчлэл хийгдэж магадгүй гэж НИТХ-ын гишүүд үзэж байна. 
Мөн нийслэлийн Тээврийн газраас оруулж буй “Сарын зорчих тасалбар” буюу цахим төлбөрийн системийн төслийг туршихаар бэлтгэж байгаа юм байна. Энэхүү системийг хэрэглэж эхэлснээр нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг төвлөрүүлж, орлогын  төлөөх өрсөлдөөн буурах төдийгүй нийтийн тээвэр яг цагтаа үйлчилгээндээ гардаг болно гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж.
Дэлхийн олон улс орон автобусанд суух болгондоо төлдөг төлбөрийн картыг нэвтрүүлсэн байдаг. Үүний жишгээр манай улс олон удаа ашиглагдах ухаалаг картыг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн бөгөөд төсөлд өрсөлдөх байгууллагууд хшсэлтээ ирүүлсэн байна. Уш төсөлд оролцор саналаа ирүүлсэн компаниудад ТОБ групп, Нама-Оч ХХК, Дата карт сервис, Зет И Юу Эс ХХК болон Солонгос улсын дөрвөн компани ирүүлсэн байна. Төлбөрийн картыг нэвтрүүлснээр тасалбар олон удаа хэвлүүлэхгүй, эдийн засгийн бодитой хэмнэлтийг бий болгох юм байна
Үүнээс гадна тус системийг нэвтрүүлснээр зорчигч гар утсаараа болон картаар төлбөрөө хийдэг болохоос гадна холбогдох хуулийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог иргэдийн тээврийн зардалд төсвөөс олгож буй нөхөн олговорын хувиарлалтыг оновчтой хийх, цаашдаал нөхөн олговрыг бүх нийтээр хөлс төлдөг зарчимд шилжих, нийтийн тээврээр зорчигчдын судалгааг нарийвчлан гаргаж нийтийн тээврийн сүлжээг оновчтой төлөвлөх боломжтой болох, дамжин суултанд хөнгөлөлт олгох, зорчигчид нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, цагийн хуваарь, тухайн чиглэлийн автобусны байршлын мэдээллүүдийг гар утас, интернет, автобусны зогсоолд байрлах самбараас авах боломжтой болох гэх мэт олон давуу талтайг албаныхан хэлж байсан ч НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоо “Дутуу дулимаг төсөл байна. Тэгэхдээ үүнийг цааш нь засаж залруулаад явбал болохгүй гэсэн зүйл байхгүй” гэж нилээн ширүүхэн дүгнэлтийг хэлсэн бөгөөд түүний хэлснээр уг төслийг эцэслэн засварлаж дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр боллоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7007
0 эможи
keyboard_arrow_up