Сүхбаатарын талбайд "Оюутан цэрэг"-үүд тангараг өргөж байна

2014 оны 8 сарын 13

Монголын оюутны холбооноос санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалахын болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын тушаал ёсоор "Оюутан цэрэг" хөтөлбөр  хэрэгжиж байгаа билээ. Тус хөтөлбөрт нэгдүгээр дамжааны 410 оюутан хамрагдаж цэргийн алба хааж эх орноо батлан хамгаалахад суралцаж байгаа юм байна.

 

Энэхүү хөтөлбөрийг монгол залуу  болгон эх оронч, эх орон, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэг, зэр зэвсэгтэй харьцаж чаддаг, бие бялдар сайтай, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисын түүх шаштирыг мэддэг, эх оронч үзэлтэй, эх орны цэрэг болж төлөвших  өргөн утга агуулгаар  санаачилсан  бөгөөд Монгол улсын  магадлан итгэмжлэгдсэн  их, дээд сургуулийн бакалаварын ангийн оюутан  залуус сурахын зэрэгцээ  цэргийн алба хааж, цаг хугацаа, эдийн  засгаа хэмнэхийн зэрэгцээ төгсмөгцөө  төрийн албанд шууд ажиллах зэрэг  олон боломж нээгдэх юм.

 

Түүнчлэн гадаадын цэргийн их, дээд  сургуульд суралцах сонгон шалгаруулалтанд оролцох, дайчилгааны нөөцийн мэргэжлийн бэлтгэл  болон бэлтгэл  офицеруудын сургалтанд хамрагдах цаашлаад Энхийг санхиулах  олон улсын ажиллагаанд ч оролцох боломж нээгдэж байгаа юм.

Энэхүү хөтөлбөрийн  хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж байгаа  бакалаварын ангийн эрэгтэй оюутнуудыг  суралцах хугацаанд нь  сайн дурын үндсэн БХИС-ийн сургалтын  материаллаг баазыг түшиглэн "Цэргийн ерөнхий  бэлтгэл " хичээлийг   2 кредит, 96 цагаар сонгон  суралцахаар судлуулж, шаардлага хангасан оюутан залуусыг "Цэргийн тусгай бэлтгэл"  сургалтанд 12 кредит , 560 цаг буюу хоёр  сарын хугацаанд  зуны амралтаар нь ийнхүү цэргийн сургалтанд хамруулж цэргийн алба хаалгах ажлыг зохион байгуулж байгаа юм.

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн 2014 оны зардлыг БХЯ батлагдсан  төсөвтөө багтаан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 оноос Батлан хамгаалахын улсын төсөвт  тусган санхүүжүүлэх юм.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6995
0 эможи
keyboard_arrow_up