Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 8 сарын 13

Өнгөрсөн  долоо  хоногт  Боловсролын салбарт  Хэн, Юу хэлсэн талаар  хүргэж  байна. /2014.08.06-2014.08.13/

НБГ-ын Сургуулийн өмнөх  боловсрол хариуцсан  мэргэжилтэн Б.Мөнхзаяа: Хувийн  цэцэрлэгүүдэд мэргэжлийн багш  ажиллуул гэсэн  шаардлага тавьдаг

Манай  газар МҮХААТ-ын хооронд  өнгөрсөн  12-р  сард   санамж бичиг  байгуулж  хувийн  хэвшлийн байгууллага  дэргэдээ  цэцэрлэг  байгуулахыг бодлогоор дэмжихээр  болсон./Ардчилал 2014.08.08  142(2021) /

 


16-р  сургуулийн захирал Б.Энхжаргал: Жил  аргацаах   тусам барилгыг нь  нураах сургууль цэцэрлэгийн  тоо  нэмэгдэнэ

Өнгөрсөн  хичээлийн  жилийн  төгсгөлд   Мэргэжлийн  хяналтын  газрын  дүгнэлтээр  актлагдсан  13  сургууль   цэцэрлэгийн  барилга  байсан. Жил  аргацаах   тусам барилгыг нь  нураах сургууль цэцэрлэгийн  тоо  нэмэгдэнэ/Ардчилал 2014.08.08  142(2021)/


Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Э.Батжаргал: АШУҮИС сургалтын төлбөрөө 40 хувиар нэмжээ

Удирдах зөвлөл нь сургалтын төлбөрийн хэмжээгээ тогтоодог төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө дунджаар 15-20 хувиар нэмсэн. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) сүүлийн хоёр жил сургалтын төлбөрөө нэмээгүй байж байгаад сая 40 хувиар өсгөх шийдвэр гаргасан нь хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. /Өнөөдөр 2014.08.08  181(5275)/


Admon компанийн ерөнхий  захирал Р.Энхбат:Яамныхан  сурах бичгийг Хөх  хотод  хэвлүүлэх  гэж тендерийг нь  оройтуулдаг

Сурах бичгийн тендер гэж  яг  юуг  нь  хэлээд  байгаа юм. Сурах бичгийн тендер гэж яг юуг нь хэлээд байгаа юм. Хүмүүс эхлээд үүнийг нь ойлгох ёстой. Сурах бичгийн тендер бол зөвхөн хэвлэх асуудал. Монголд сурах бичиг хэрэгтэй 800 мянган сурагч байлаа гэж бодоход тэдэнд хүрэлцээтэй хэмжээнд хэвлэх ёстой. Нэг ёсондоо хэвлэх буюу цаасан дээр будаг наах л асуудал.Нөгөөтэйгүүр, сурах бичгийн агуулга хүртээмжийн талаар ерөнхий боловсролын сургуулийн багш нар ерөөсөө шүүмж хэлдэггүй.Түүнд нь агуулга ямар ч хамаагүй. Харин тэрхүү ажлыг нь хэвлэх үйлдвэрүүд л хийнэ. Гэхдээ үүнд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, Боловсрол шинжлэх ухааны яам ерөөсөө ажлаа хийдэггүй. Өөрөөр хэлбэл, бүтэн нэг жилийн турш дуншсаар наадмын өмнөхөн сурах бичиг хэвлэх тендерийг зарлах шийдвэрээ гаргадаг.
Гэтэл ийм орой зарласан тендерт шалгарсан компаниуд нь нэгхэн сарын хугацаанд тэр олон сурах бичгийг хэвлэж бардаггүй. Сурах бичиг хугацаанаасаа хоцордог шалтгаан нь энэ. Хоёрдугаарт сурах бичгийн тендер зарласны дараа бөөн булхай, будилаан гардаг. /Үндэсний шуудан 2014.08.08  149(2085)/
Монголын оёдлын холбооны тэргүүн Ч.Оюунцэцэг: Сурагчдын дүрэмт хувцсыг энэ  сарын  15-наас худалдана 

Өнгөрсөн  жил  хэрэгжсэн  төсөл өнөө жил үргэлжилнэ. Оёдлын  гэрээт долоон  компанид  хангалттай хэмжээний  нөөц  бий. Бид  хэдийнэ хувцаснуудыг  оёж дуусгасан. Энэ  сарын  20-ноос   дүүрэг бүрт  2  сургууль  сонгон  худалдах  болно. /Өнөөдөр 2014.08.08  181(5275)/

 


НБГ-ын Барилга  төлөвлөлт  хариуцсан мэргэжилтэн П.Ундраа: Сургууль цэцэрлэгийн  засварын ажил   дөнгөж эхэлж байна   Г

уравдугаар  сургуулийн байр   2015  онд  ашиглалтанд  орно. 11 дүгээр  сургуулийн  шавийг  ч   тавьж  эхлээгүй  байна. Энэ  жил   17  цэцэрлэг   шинээр ашиглалтанд  орно.    Бүх сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусч, хичээл эхлэхэд нэлээд хүндрэлтэй байна. Учир нь хэд хэдэн шалтгаан байна. Тухайлбал, засварынхаа төсвийг сарын хугацаанд хийсэн. Ингэж бас хугацаа алдсан. Худалдан авах ажиллагааны газраас зарлаж буй тендерийн хугацаа гэж байдаг. Харин энэ жилийн хувьд сургууль, цэцэрлэгийн засварт батлагдсан хөрөнгө нь 80 саяас дээш хөрөнгөтэй ажил нэлээд байсан. Ийм хэмжэний санхүүжилттэй учир тендер зарлах хугацаа нь сар байдаг юм. Иймэрхүү шалтгаанаас болж засварын ажил оройтож эхэлж байна. /Монголын үнэн 2014.08.07 148(22660)/
Боловсролын давалгаа ТББ-ын  зөвлөх Г. Ариунцэцэг:Хүүхэд  зургаараа өөрийгөө илэрхийлж байдаг 

Хүүхдийн  бүх  төрлийн  хөгжлийг  зурах   үйл  ажиллагаа  дэмждэг. Хүүхэд  зураг  зурахад  гар  хурууны  эвсэл  сайжирна. 2-3 настай   хүүхэд  бөөрөнхий зурчихаад  наадах  чинь  юу  юм  гэхээр   нар  гэж  хэлнэ./ Өдрийн сонин 2014.08.11 190(4830)/

 

 


“Оюутан цагдаа хөтөлбөр”-т хамрагдсан оюутан  С.Буянхүү, Д.Пүрэв-Очир:  Шинэхэн  цагдаа  нар  үүрэгт  ажилдаа  дуртай  байна

Жуулчдыг  гэмт  халдлагаас  сэргийлэх  тэднийг Монголын  нутагт   сэтгэл  хангалуун  аялуулах  зорилгоор   Цагдаагийн   ерөнхий газар, Нийслэлийн аялал жуулчлалын  газар  Монголын  оюутны  холбоотой  хамтран   зохион  байгуулж  байгаа билээ. Өмнөх  жилүүдэд  жуулчид   хулгайд эд  зүйлээ  алдах  бичиг  баримтаа  гээх   зэрэг  асуудалтай  нэлээд  тулгардаг  байсан. Харин  энэ  жил   Оюутан  цагдаа хөтөлбөр  хэрэгжиж  ийм   асуудал  багассан гэж  сонссон. /Өнөөдөр 2014.08.11  183(5277)/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6988
0 эможи
keyboard_arrow_up