“UB food Festival” маргааш эхэлнэ
Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас Вива сити хороололтой хамтран “UB food Festival”-2014 хоолны фестивалийг энэ сарын 16,17-ны өдрүүдэд 2 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.
Энэхүү фестиваль нь хоолны соёлыг олон нийтэд таниулах, гадны орнуудын хоолны соёлтой танилцах боломж олгодогоороо ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид тайлбарлаж байна.
Фестивальд Монголын 40 гаруй шилдэг ресторан, зоогийн газрын ахлах тогооч нар оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Фестивалийн үеэр гэр бүл, хамт олон найз нөхдөөрөө хүрэлцэн ирсэн иргэдэд шилдэг тогооч нарын хийсэн амтат хоолыг 1000-3000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна. Мөн 5x1 метр хэмжээтэй бялуу хийж өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулахаар төлөвөлжээ.