Энхтайваны гүүрний 4 баганыг Хүннүгийн үеийн зургаар гоёлоо
Нийслэл хотын иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хотынхоо өнгө төрхийг орчин үеийн хөгжлийн өндөр түвшинд хүргэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, уран бүтээлчидтэй хамтран нийслэлийн гудамжийг 3D зургаар гоёж байсан. Харин энэ удаа Энхтайваны гүүрний 4 баганад Хүннүгийн үеийн хүн, мал, амьтдын дүрс бүхий зураг зурж, Жуковын музейн ногоон байгууламжийн чулуунуудын зохиомж бүхий зургаар гоёлоо. Мөн Амгалан өртөө, Нарантуул захад байрлах рейлбусын зогсоолыг зохиомжлон будаж орчныг нь тохижуулсан. Нийслэлийн гудамжинд өнгө нэмэх хувийн хэвшлийнхэний санаачилгыг дэмжин Яармагийн зам дагуу туршилтын журмаар 60 нарс мод тарьж байгаа. Цаашид иргэдийг тохилог орчинд амьдарч ажиллахад нь зориулж олон тохижилтын ажлуудыгшат дараатай хийхээр төлөвлөж байна