Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 4200 хүнээр буурчээ
2014 оны 8 сарын 13
Өчигдөр Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа талаар мэдээлэл хийсэн. Өнгөрсөн сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 34.7 мянга болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 4200 хүнээр буюу 10.9 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 751.1 тэрбум, зарлага 734.3 төгрөг болж 20 хувиар өсчээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар Нийгмийн халамжийн сангаас 191100 хүнд нийт 80.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгоод байгаа юм байна. Үүнээс гадна улсын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар 15628 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 5.5 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас 5993 хүн гэмтэж, 623 хүн нас барсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6979
0 эможи