Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 8 сарын 13

09:00 цагаас Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан “Олон улсын хурал, сургалт”-ыг 2014.08.13-17-ны өдрүүдэд Монгол улсад анхлан зохион байгуулах  сургалтын нээлт ЭМЯ-наа болно.

10:00 цагаас  Зүүн хойд азийн хотын мэрүүд, төлөөлөгчдийн форумыг Нийслэлийн Засаг даргын санаачлагаар анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 88781218, 325044

10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан  НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх гэрээ байгуулах, эрх олгох тухай , “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг шинэчлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88781218 325044

10:30 цагаас Нийслэлийн 375 жил, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд UB FOOD FESTIVAL-ийг энэ сарын 16,17 –ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан  нийслэлийн Соёл урлагийн газраас хэвлэлийн бага хурал зараллаа. Хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын А танхимд болно. Утас 325044, 99009936

11:00 цагаас УИХ-д суудалгүй намууд "Засгийн газрыг огцоруулах 9 үндэслэл" сэдвээр Сонгуулийн ерөнхий хорооны зааланд хэвлэлийн бага хуралт хийнэ.

11:00 цагаас  Чингисийн талбайд "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол болно. Энэхүү ёслолд Монгол Улсын ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, Монголын Оюутны холбооны удирдлага болон хөтөлбөртэй холбоотой бүхий л хүмүүс оролцоно.

14:00 цагаас Г.Занабазарын нэрэмжит Монголын Дүрслэх Урлагын Музейн үзэсгэлэнгийн танхимд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгээс Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яамтай хамтран Чехословакийн археологич Лумир Йисл (1921.04.18 – 1969.11.22)-ийн хувийн архивт хадгалагдаж байсан урьд өмнө нийтийн хүртээл болоогүй 1957- 1963 онуудад монголд ажиллаж байхдаа авсан ховор нандин гэрэл зургуудаас бүрдсэн "Монголын 108 төрх" түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

18:00 цагаас Чингисийн талбай дахь Их майдар төслийн байранд Бясалгал, сэтгэлийн амарлилын тухай чөлөөт ярилцлага болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6972
0 эможи
keyboard_arrow_up