Оюутан-цэргүүд маргааш Сүхбаатарын талбайд тангараг өргөнө
2014 оны 8 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор Батлан хамгаалах яам, Монголын оюутны холбоотой хамтран энэ жилээс “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн эхний ээлжинд 42 их дээд сургуулийн 500 гаруй оюутан хамрагдсанаас эрүүл мэнд болон бусад шалгуурыг хангасан 410 залуус хээрийн сургуулилтад оролцсон байна.
Харин тэд маргааш өглөө Сүхбаатарын талбайд тангаргаа өргөхөөр болсон бөгөөд тус үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6963
0 эможи