Өмнөговиос Улаанбаатар руу хийн хоолой тавина

2014 оны 8 сарын 12

Өчигдөр эхэлсэн Монгол-Солонгосын эдийн засгийн форумын үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Корей Газ”, “Делим” зэрэг компаниудтай хамтран хийн хоолой тавих, нүүрс тээвэрлэх төсөл хэрэгжүүлж буйгаа дуулгалаа.  “Корей Газ” компанитай хамтран “Тавантолгой”-гоос Улаанбаатар хүртэл хийн хоолой тавьж нийслэлчүүдэд газ нийлүүлэх төсөл хэдийнээ эхэсэн бөгөөд хийн цооногийн шав тавих ёслол өнөөдөр болох юм байна. Солонгосын талаас өмнийн говийн нүүрсэнд метан хийний хангалттай нөөц байгааг судалж тогтоожээ.
Хэрэв энэ төсөл  амжилттай хэрэглэвэл айл өрхүүд хэрэглээгээ бүрэн хангаж нийслэл хот утаанаасаа салах боломжтой болох юм байна. Учир нь метан хийнээс гаргах газ нүүрсхүчлийн хийн 50 хувийг бууруулдаг юм байна. Түүнчлэн метан хийнээс гаргаж авсан газаар нийтийн тээврийн асуудлаа зохицуулах боломжтойг Солонгосын талаас онцоллоо.Харин  дэлхийд тэргүүлэгч “Делим” корпорацитай нүүрс тээвэрлэлтийн тал дээр хамтарч ажиллахаар ярилцаж байгаа аж. Бүх замаар тээвэр хийдэг энэ том компанитай Тавантолгой хамтарвал давхар чиргүүлтэй, хажуугаараа буулгадаг машин ашиглах боломжтой болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6953
0 эможи
keyboard_arrow_up