Хятадын соёлын өдрүүд энэ сарын 20-нд эхэлнэ
2014 оны 8 сарын 12
Монгол улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаагаас гадна тус улсын дарга Си Зиньпин энэ сарын 18-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр болсон. Айлчлалын үеэр Улаанбаатар хотноо Хятадын соёлын өдрүүдийг зохион байгуулахаар болжээ. Соёлын өдрүүд энэ сарын 20-30-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ сарын 22-нд Хятадын шилдэг зураач нарын бүтээлийг дээжилсэн үзэсгэлэн Уран зургийн галлерейд тавигдах бөгөөд мөн БНХАУ-ын Жилинь мужийн шилдэг уран бүтээлчид 27-ны өдөр хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6947
0 эможи