Хүүхдүүд 9 сарын 1-нд засвар нь дуусаагүй байранд хичээллэнэ

2014 оны 8 сарын 12

Энэ жил засвар хийж байгаа болон шинээр баригдаж буй сургууль Нийслэлийн боловсролын салбарт нийт давхардсан тоогоор 41 сургууль, цэцэрлэгийн гадна болон дотоод засвар хийж нийтдээ 4,2 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан бөгөөд үүнээс дөрвөн сургуулийг улсын төсвөөр засвар хийж, 26 сургууль цэцэрлэгт 2.2 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Энэ оны долдугаар сард улсын төсвөөс нэмж зургаан сургуулийг нэг тэрбум төгрөгөөр, Японы Элчин сайдын яамны "Өвсний үндэс" төслийн хүрээнд 10 сургууль, "Цэвэр агаар" сангийн хөрөнгө оруулалтаар хоёр сургуулийн барилгыг засварт оруулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар 10 сургуулийн барилгын засвар дунджаар 20 хувьтай, гэрээ баталгаажих шатандаа байгаа зургаан сургуулийн засварын ажлын тендерийг зарласан 14 сургуулийн барилгын ажлын тендер маргаантай байгаа юм байна. Одоогийн байдлаар есдүгээр сарын нэгэнд ашиглалтанд орох сургууль байхгүй байгаа бөгөөд Төрийн банкны санхүүжилтээр 23 цэцэрлэгийн засвар хийгдэж, өргөтгөлийн дөрвөн барилгыг энэ жилдээ багтааж ашиглалтанд өгөх юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6942
0 эможи
keyboard_arrow_up