Монгол Улсын иргэн гадаад жолооны үнэмлэхээ солиулах бол

2014 оны 8 сарын 14

Монгол улсын иргэн гадаад жолооны үнэмлэхээ солиулах бол дараах материалыг бүрдүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд өгнө.

- Албан хүсэлт;

-Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатоор баталгаажуулах/;

- Гадаад паспортний визтэй хэсгийн хуулбар;

- Гадаад жолооны үнэмлэхийг орчуулгын товчоогоор орчуулах;

- Үйлчилгээний 1 номерийн цонхноос эрүүл мэндийн хуудас /100 төгрөг/ авч, оршин суугаа дүүргийнхээ эмнэлэгт үзүүлж бөглүүлэх;

- Үйлчилгээний 2 номерийн цонхноос жолоочийн хувийн хэрэг /200 төгрөг/ авч, компьютерээр шивүүлж авчирах;

- 12500 төгрөг 900012408 дансанд тушаах /Хүлээн авагч нь: ЦЕГ, хүлээн авагч банк: Төрийн сан/;

- 2 хувь цээж зураг /4х6 см/;

- Тухайн улсынхаа жолооны үнэмлэхийг эх хувиар нь авчирах хэрэгтэй юм байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6937
0 эможи
keyboard_arrow_up