Газар өмчлөх тухай хүсэлтээ цахим хэлбэрээр 205 525 иргэн гаргажээ

2014 оны 8 сарын 12

НИТХ-аас тогтоосон 52 байршилд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажил 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагаас эхэлсэн.  Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд  нийт 14 954 иргэнд газар  өмчлүүлнэ.

   Цахим бүртгэлийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn хаягаар 2014 оны 8 дугаар сарын 15-ны 12:00 цаг хүртэл зохион  байгуулна.  2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагийн байдлаар газар өмчлөх тухай хүсэлтээ цахим хэлбэрээр гаргасан  205 525 иргэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6933
0 эможи
keyboard_arrow_up