Эрүүл мэндийн мэдээллээ бусдадаа түгээх нь чухал

2014 оны 8 сарын 12

Өнөөдөр Монгол Нюьс хэвлэлийн байранд Ази номхон далайн орнуудын Анагаах ухааны сэтгүүлчдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан  олон улсын бага хурал энэ сарын 13-17-ны өдрүүдэд болохтой холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус хуралд Монголын Анагаахын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Б.Нямдаваа, зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга н.Нурмаажав, Сөүлийн их сургууль Анагаахын их сургуулийн багш Jeong Wook болон бусад төлөөлөл нар оролцлоо. Энэ сарын 13-17-нд болох хурал, сургалтанд Ази, номхон далайн бүсийн 15 орны 50 төлөөлөгч болон манай орны 150 гаруй төлөөлөл оролцох юм байна. Манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн олон улсын хуралд анагаахын сэтгүүлүүдийн өнөөгийн стандарт болон хэтийн төлөв, олон улсын стандартад нийцсэн мэдээллийн нэгдсэн санг баяжуулах, анагаах ухааны эрдэм судлалын ажлын үр дүнг сайжруулахад зөвхөн Монгол төдийгүй Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Мөн хамтарсан хурлын үйл ажиллагаа нь эрүүл мэндийг тулгамдсан асуудлаар нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг шуурхай түгээх тогтолцоог хөгжүүлэх, анагаах ухааны эрдэм судлалын ажлын чанар, үр дүнг сайжруулахад чиглэгддэг бөгөөд өндөр ач холбогдолтой юм байна. Сөүлийн их сургууль Анагаахын их сургуулийн багш Jeong Wook хэлэхдээ "Шинжлэх ухааны хувьд орон даяар өөрийнхөө түвшинд хөгжиж байна. Ази, номхон далайн хувьд Шинжлэх ухаан, эрүүл мэндийн талбар дээр мэдээллээ солилцох нь бүсийн хувьд чухал байгаа. Монголын хүмүүс энэ мэдээллээ хэрэглэхэс гадна бусдадаа түгээх нь маш чухал байна" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6930
0 эможи
keyboard_arrow_up