Өнөөдөр болох үйл явдал

2014 оны 8 сарын 12

09:00 цагаас “Өөрчлөгдөж буй нийгмийн адилсал, интеграци ба задралын үйл явц” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Хүрээлэнгүүдийн 2 дугаар байранд зохион байгуулагдана. Утас: 330847

09:00-12:00 цагийн хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас МУ-ын Засгийн газар НҮБХС хамтран хэрэгжүүлэх 2012-2016 оны Улс орны хөтөлбөрийн Дунд хугацааны тайлан танилцуулах уулзалт Туушин зочид буудлын Соёмбо хурлын зааланд  зохион байгуулагдах бөгөөд энэхүү уулзалтанд Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа илтгэл тавина. Утас: 97077026

11:00 цагаас Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан олон улсын хурал, сургалтыг 2014 оны 8 дугаар сарын 13-17-нд манай улсад зохион байгуулахаар болж, бэлтгэл ажил хангагдаж байгаа талаар зохион байгуулах комиссоос хэвлэлийн бага хурлыг Монгол Ньюс-д зохион байгуулна.

11:00 цагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны эхний 7 сарын байдлын статистикийн мэдээллээр Үндэсний статистикийн хорооны байранд хэвлэлийн бага хурал хийнэ. 

12:00 цагаас ОХУ-ын ЭСЯ-нд "Халхын гол" номын нээлтийн ажиллагаа болно. Нээлтийн ажиллагаанд Белорусь, Казахстан, ОХУ-ын Элчин сайд нар болон холбогдох хүмүүс ирж оролцоно. Хэвлэлийн хурлын үйл ажиллагаа монгол хэлээр явагдана.

12:30 цагаас Төв аймгийн Засаг дарга н.Баярбат болон АТГ-ын шийдвэрийн талаар тус аймгийн Баян-Өнжүүл сумын АН-ын дарга “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6913
0 эможи
keyboard_arrow_up