Шинжлэх ухаан, технологийн салбарын 2014 оны шагналд нэр дэвшүүлнэ үү!
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д заасны дагуу Шинжлэх ухааны салбарын шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээ эхэлж байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2014 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал", "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-д нэр дэвшүүлнэ үү. Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаархи материалыг 2014 оны 08 дугаар сарын 25-ны дотор БШУЯ-ны 501 тоот өрөөнд хүлээж авна.
Материалыг "Шинжлэх ухаан, технологийн шагнал олгох журам"-ын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай. Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Холбоо барих утас: 263181, 88009998 Odgerel@mecs.gov.mn