Нийслэлийн 205 525 иргэн газар өмчлөх хүсэлтээ цахимаар гаргажээ
НИТХ-аас тогтоосон 52 байршилд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажил 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагаас эхэлсэн.
Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийт 14 954 иргэнд газар өмчлүүлнэ.
Цахим бүртгэлийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn хаягаар 2014 оны 8 дугаар сарын 15-ны 12:00 цаг хүртэл зохион байгуулна. 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагийн байдлаар газар өмчлөх тухай хүсэлтээ цахим хэлбэрээр гаргасан 205 525 иргэн байгаа талаар Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.