СБД-ийн төлөвлөгөөт их засварын ажил 100% дууссан байна
Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаж, өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Тамгын газрын дарга Д.Баасанбат танилцуулсан байна.
Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй мал аж ахуй эрхэлж буй үйл ажиллагааг таслан зогсоох зорилготойгоор Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран хяналт шалгалтыг явуулжээ.
Шалгалтанд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/451 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ын 6.10 дахь хэсэгт “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадны аймаг, сумдаас мал, амьтан хаваржиж, зусах, намаржихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин дүүргийн ногоон бус болох 19 дүгээр хороо, Майхан толгой, Хуурай мухар, Баянбулаг, Хандгайтын зусланд айраг, цагаан идээ худалдан борлуулахаар нүүж ирсэн 5 өрх хамрагдсан байна.
Мөн Дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг гүйцэтгэгч ААН, байгууллагуудтай уулзан тулгарч буй бэрхшээл, ажлын үйл явц, чанарт Дэд бүтэц тохижилтын хэлтэс хяналт тавьж ажиллалаа.
Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар “Энхтулга-өргөө” ОНӨААТҮГ нь их засвараар 2 ажил, Урсгал засвараар 33 нэр төрлийн ажил хийх байснаас их засварын ажил 100% дууссаж, урсгал засварын ажил 67%-тай хийгдсэн байна.
Өнөөдөр /2014.08.11/ дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаж, өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Тамгын газрын дарга Д.Баасанбат танилцууллаа.
Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй мал аж ахуй эрхэлж буй үйл ажиллагааг таслан зогсоох зорилготойгоор Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран хяналт шалгалтыг явуулжээ.
Шалгалтанд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/451 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ын 6.10 дахь хэсэгт “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадны аймаг, сумдаас мал, амьтан хаваржиж, зусах, намаржихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин дүүргийн ногоон бус болох 19 дүгээр хороо, Майхан толгой, Хуурай мухар, Баянбулаг, Хандгайтын зусланд айраг, цагаан идээ худалдан борлуулахаар нүүж ирсэн 5 өрх хамрагдсан байна.
Мөн Дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг гүйцэтгэгч ААН, байгууллагуудтай уулзан тулгарч буй бэрхшээл, ажлын үйл явц, чанарт Дэд бүтэц тохижилтын хэлтэс хяналт тавьж ажиллалаа.
Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар “Энхтулга-өргөө” ОНӨААТҮГ нь их засвараар 2 ажил, Урсгал засвараар 33 нэр төрлийн ажил хийх байснаас их засварын ажил 100% дууссаж, урсгал засварын ажил 67%-тай хийгдсэн байна.
Та бүхэн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг цахим хуудасны “Шуурхай зөвлөгөөн” булангаас үзнэ үү.
- See more at: http://zasag.mn/m/sbd/view/6349#sthash.n8gjONc6.dpuf