Бороо орохгүй.21-23 градус дулаан байна

2014 оны 8 сарын 12

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүхэн, бусад нутгаар өдөртөө дулаарна.

2014 оны 08 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон говийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 8 дугаар сарын13-наас 2014 оны 8 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв:

13-нд нутгийн зүүн хагаст, 14,15-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6904
0 эможи
keyboard_arrow_up