Эрчим хүчний хэмнэлттэй барилга барихад анхаарах зүйлс

2014 оны 8 сарын 11
Барилгын   архитектур   төлөвлөлт  нь   эрчим   хүчний   хэмнэлттэй   барилгын   хувьд томоохон  үүрэгтэй.   Архитектур  төлөвлөлтийг  сайн   хийснээр  дулааны   эрчим 40 хүртэл хувь хэмнэх боломж бүрддэг. Архитектур төлөвлөлтийг хийхийн тулд эхлээд    барилгынхаа тухай сайтар төсөөлөлтэй болох нь чухал.
Дараах үндсэн шаардлагуудыг архитектур төлөвлөлтөнд анхаарах хэрэгтэй байдаг: 

•    Гадна гадаргуугийн талбайн хэмжээ буюу барилгын хэлбэр овор багатай байх 
•    Өмнө зүг рүү харсан хаших бүтээцийн талбайг аль болох их байлгах 
•    Материалын сонголт,  байгалийн гаралтай барилгын материал хэрэглэх 
•    Барилгад дулаан тусгаарлалт болон дулаан нөөцлөх өндөр чанартай материал, хийц бүтээц хэрэглэх
•    Барилгын нарны эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх. 
•    Нарны идэвхигүй ба идэвхитэй систем ашиглах боломжтой байх
•    Өрөөний зохион байгуулалт, бүсчлэл. Өрөөний зохион байгуулалтанд дулаан солилцоо болон агаар сэлгэлтийн онцлогийг харгалзах 
•    Байгалийн гэрэлтүүлгийг аль болох их урт хугацаатай байхаар тооцоолох
 Аливаа барилгыг төлөвлөхөд хэд хэдэн суурь мэдээллүүд тодорхой байх шаардлагатай. Үүнд:
1. Тухайн барилга баригдах газрын шаардлагатай үндсэн нөхцлүүдийг тогтоох ба тухайлбал:
     •    Цаг  агаар  (агаарын  сар,   жилийн  дундаж     температур,   чийглэг,  нарны цацрагийн   эрчим,   нарны   өндөр   болон      
          азимут,   үүлшилт,   хур   тунадас,салхины хурд чиглэл, тэдгээрийн давтамж) 
     •    Газрын зураглал буюу топограф (газрын өндөржилт, хэвгий)
     •    Ургамал (мод, ургамлын бүтэц, тархалт)
     •    Байгалийн ба зохиомол саад (байшин барилгуудын өндөржилт, байршил)
     •    Хөрсний бүтэц, хөрсний усны түвшин, цэвдэгшилт

2.    Барилгад шаардлагатай дулаан цахилгааны эрчим хүчний ойролцоо нөөц, үүсвэр байгаа эсэх. (төвлөрсөн цахилгаан, дулаан хангамж, биомассын эх үүсвэрүүд)
3.    Эрчим хүчний хувьд хэмнэлтгэй, байгаль орчинд халгүй байх зорилгоор төлөвлөлтийн болон хийц бүгээцийн боломжит хувилбаруудыг боловсруулж, харьцуулах
4.    Санхүүжилтийн боломжит эх үүсвэрййг судлах
5.    Ашиглалтын зардлыг урьдчилан тооцоолох
6.    Цэвэр   усан   хангамж   болон   бохир   ус   зайлуулах   системийн   төлөвлөлт зэрэг болно.

Барилгын эрчим хүчний хэрэглээнд топограф байрлал нөлөөлөх нь
Топограф   буюу   газрын   гадаргуугийн   өөрчлөлт   ихтэй   үед   хотгор   болон   хүйтэн  агаар  хурсан  хэсгүүдэд тэгш  гадаргуутай  газрынхаас  6  хүртэл  градус  цельсийн нам температуртай байдаг.

Барилгын дулаан алдагдалд салхины нөлөөлөл:
Салхины   хурд   их   байх   тусам   дулаан   солилцоо   идэвхждэг   тул   хүйтний   улиралд барилгын   дулаан   алдагдал   ихсэх   шалтгаан   болдог.   Өндөрлөг   газар   салхины хурд их  байдаг  ба  энэ  нь  салхины  хурдны  үеүүд  нарийсдагтай  холбоотой  юм.   Өндөрөөс хамааран салхины хурд ялгаатай буюу тэгш газарт нам, өндөрлөг газар ахиу хурдтай харин 20м-ээс дээш өндөрт харцангуй их хурдтай байдаг. Салхины зонхилох чиглэлд байгалийн болон зохиомол саад байх нь дулаан алдагдлыг бууруулахад голлох хүчин  зүйл  болдог.  Монгол  орны хувьд  баруун,   баруун  хойд,  хойд зүг салхины давтагдал бусад зүг чигээс өндөр байдаг.

Барилгын    гадна    гадаргуу   болон эзэлхүүний  харьцаанаас дулаан алдагдал хамаарах нь
Барилга   бүр   халаалтын   улиралд   гадна   хаших   хийцээрээ   дамжуулан дулаан алдаж байдаг. Энэ дулаан дамжуулалтаар алдагдаж байгаа дулаан нь барилгын гадна хаших  бүтээцүүдийн гадаргуун талбайн хэмжээнээс хамаардаг. Эзэлхүүн нь адил боловч гадна  гадаргуун  талбай  багатай  барилгын  дулаан  алдагдал  бага  байна.   Геометрийн хувьд бөмбөрцөг болон куб хэлбэртэй нь бага гадаргуутай байдаг.  Барилгын хэлбэр төвөгтэй, өнцөг булан их болох тусам гадаргуун талбай ихсэж тэр хэмжээгээр дулаан алдагдал нэмэгддэг. Гадна гадаргуу болон эзэлхүүний харьцаагаар  энэ хамаарлыг тодорхойлдог  бөгөөд  энэ  харьцаа  бага  байх  тусам   барилгын  дулаан  алдагдал  бага байна.

Хөрсний гүнд байрлах хэсгээс хамаарах 
Хөрсөн доорхи температур нь гадна агаарын температураас хүйтний улиралд өндөр, дулааны улиралд нам байдаг. Тухайлбал Улаанбаатар хотод хөрсний хөлдөлтийн гүн 2.7 - 2.9м байдаг. Энэ гүнээс доошхи хөрсний температур ОоС- ээс дээш байна. Барилгын хаших бүтээцийн тодорхой хэсгийг газрын гадаргаас доош барьснаар тухайн хэсгээр алдах дулаан ил байх хэсгийнхээс харьцангуй бага болно. Жишээ нь: хазгай, хэвгий ихтэй   газар   барилгын   зарим   хэсгийг   хөрснөөс доош   барьснаар   дулаан   алдагдлыг   бууруулах   боломжтой   юм.   Харин   энэ   хэсэгтээ чийгнээс тусгаарлах үеийг хийх зайлшгүй шаардлагатай.
Нарны идэвхгүй дулаан ашиглалт
Эрчим хүчний хэмнэлттэй барилгын архитектур төлөвлөлтөнд анхаарах нэг гол зүйл бол нарны "идэвхигүй" (пассив) буюу хийц бүтээцийн төлөвлөлтийн аргаар нарны дулааны системийг ашиглах явдал юм. Энэ нь тунгалаг хаших бүтээц буюу цонхоор орж ирж байгаа нарны цацрагийг өрөө тасалгааны халаалтанд боломжтой хэмжээгээр ашиглах арга юм. Ингэхдээ цонхоор алдагдах дулааныг аль болох бага байлгах үүднээс гэрлийн нэвтрүүлэлт өндөртэй цонхыг ашиглана.
Нарны идэвхигүй системийг төлөвлөхийн тулд тухайн газрын нарны зам, өдөрт ирэх нарны цацрагийн сар болон жилийн дундаж хэмжээг мэдэх нь чухал. Өдөрт ирэх нарны цацрагийн хэмжээг тооцооны аргачлал болон ус цаг уурын станцуудын хэмжилтийн үр дүнг ашиглан тодорхойлно. Нарны замын хувьд нарны өндөр болон азимутаар байгуулагддаг.
Цонхоор алдагдах дулааны алдагдал сүүдэрлэлтээс хамаарах нь
Барилга  нь аль болох жилийн туршид,  үгүйдээ хүйтний  улиралд бүхэл  өдөртөө нар тусч   байхаар   байрлах   ёстой.   Үүнийг  зөв  тогтоохын   тулд   12   сарын   21-ний   12:00 цагийн  нарны  цацрагаар  тооцоолж  энэ  үеийн  нарны  цацраг  барилгын  өмнө хэсэгт сүүдэрлэгдэхгүй тусч байхаар төлөвлөх хэрэгтэй.
 
Барилгын өмнө хэсэгт байрлах сүүдрэвчийг өвлийн улиралд нам байрлалтай нарыг бүрэн нэвтрүүлэхээр, харин зун өндөр байрлалтай нарыг сүүдэрлэж байхаар төлөвлөнө. Өмнө хэсэгт навчит мод тарьснаар зун сүүдэрлэж харин өвөл навчсаа унагааснаар нарыг
Энэ хоёр   арга   нь   өвлийн   цагт  халаалтын   дулааны   зардлыг,   харин   зун   хөргөлтийн зардлыг бууруулах ач холбогдолтой.
Шилэн гадаргууны дулаан алдагдал
Шилэн гадаргууны дулаан алдагдал ердийн хана,  хучилт зэрэг хийцүүдээс их байдаг.  Цонхны шиллэг гадаргуу нь аль болохоор өмнө зүг харсан хананд томоохон талбай байрлаж, бүх өвлийн турш сүүдэрлэхгүй байж чадвал халаалтын улиралд эрчим хүчийг илүү үр дүнтэй хэмнэж чадна. Цонхыг өмнө зүгээс 20 градусаар хазайлган байрлуулахад л  эрчим  хүч хэмнэх боломж 5 хувиар  буурдаг байна. Хойд зүгт харсан цонхыг аль болох бага талбайтайгаар төлөвлөж байх хэрэгтэй.

Цонхны байршил
Цонхны байршил Хувилбар 1 Хувилбар 2
Өмнө нүүрэн талын цонхны эзлэх хувь
 
40% 5%
Баруун зүун талын
 
10% 10%
Хойд талын
 
5% 40%
Дулааны эрчим хүчний хэрэглээ
 
100% 130%
Нарны  шулуун   болон   сарнисан   цацрагийг  шингээснээр  гадна   хана   болон  хучилт гадна гадаргуугийн температур өсдөг. Тиймээс барилгын гадна өнгийг бараандуу сонгох нь дулаан алдагдлыг бууруулах бас нэг арга юм. Гэхдээ барилгын гоо зүй,  өнгө үзэмжийг давхар анхаарах хэрэгтэй.

Цонхны түр зуурын дулаан тусгаарлагчид цонхоор алдах дулаан алдагдалд нөлөөлөх
Цонхны хувьд том жижиг байх уу гэдэгт асуулт байнга тохиолддог. Хэдийгээр манай оронд тусгаарлалт сайтай цонх барилга байгууламжид тодорхой хэмжээгээр ашиглагдаж байгаа ч тэр бүр дулаан техникийн шаардлага хангахгүй байна. Дан ганц тойрсон хүрээтэй том жижиг цонхны хувьд дулааны гүүр буюу температурын уналтаас хамаарч  жижиг  цонхны   1   м2-аар  алдах  дулаан  их  байдаг.   Нөгөөтэйгүүр өмнө зүгт байрлуулсан бол том цонх нь илүүтэй их эрчим хүчийг хэмнэдэг. Цонхны хувьд нэг томоохон асуудал бол битүүмжлэл байдаг.  Муу чигжээс буюу битүумжлэлтэй үед том хүрээтэй цонхоор алдах дулаан  их байна.  Тиймээс цонхны  рам нь аль болох бага, шиллэгээний талбай их байх нь битүүмжлэлээрээ ч, нарны гэрлийн нэвтрүүлэх талаараа ч илүү сайн байдаг. Цонхны  шиллэг гадаргуу нь өдрийн  цагт нарны  гэрлийг нэвтрүүлж эрчим хүч авдаг ч хэдий ч бас дулаан алддаг. Шөнийн цагт нарны гэрэл байхгүй бөгөөд гадна агаарын температур буурч цонхоор алдах дулаан ихэсдэг. Үүнийг багасгахын тулд шөнийн цагт дулаан тусгаарлах арга хэмжээг авдаг. Үүнд хуйлмал, шахдаг хөөс, жалюзан, хавтаст цонхны хаалт болон хөшигнүүд ордог. 

Өрөөний зохион байгуулалт
Орон сууцны өрөөний температур 18-2О0 С байх нь тохиромжтой гэж үздэг. Гэхдээ шөнийн цагт тухайлбал унтлагын өрөөнд 15°С хүртэл бууруулах боломжтой. Энэ нь мөн дулааны эрчим хүчийг хэмнэх боломжийг бүрдүүлдэг. Мэдээж өдөр бүр үнийг тохируулах боломжгүй бөгөөд сүүлийн үеийн автомат тохируулгатай халаалтын системд өрөө болон нийт сууцны температурыг өдрийн цагууд болон долоо хоногийн гаригуудаар нь программчилан тохируулж болдог. Өрөөний температурыг 2 хэмээр бууруулахад жилийн халаалтын дулааны хэрэгцээг 3-5 хувь бууруулж болно.
Өрөөнүүд бүгд ижил температуртай байх шаардлагагүй байдаг. Тиймээс өрөөнүүдийг дулаан, сэрүүн гэж ангилан хуваах нь тохиромжтой. Зочны болон ажлын өрөөг аль болох барилгын төв болон өмнө хэсэгт байрлуулж, харанхуй өрөө, унтлагын өрөө, үүдний өрөө зэргийг барилгын хойд хэсэгт байрлуулах нь илүү тохиромжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6888
0 эможи
keyboard_arrow_up