"Багийн амжилт миний авъяас" сургалт зохион байгуулагдаж байна
Хан-Уул дүүрэг 2014-2016 оныг "Хүүхдэд ээлтэй жил" болгон зарласан. Тус хөтөлбөрийн жилийн хүрээнд хүүхдэд чиглэсэн олон ажил хийж байгаа бөгөөд үүний нэг нь өнөөдөр, маргааш 2 өдөр үргэлжлэх "Багийн амжилт Миний авъяас" сургалт юм. Тус сургалтыг Нийслэлийн боловсролын газар, Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс хийгээд "Өөрчлөлтийг чиглүүлэгч" сургалтын төвөөс зохион байгуулж байна. Сургалтанд нийт 20 сургууль, цэцэрлэгийн 45 багш хамрагдаж байгаа бөгөөд "Тус сургалтаар багаар ажиллах чадвараа нэмэгдүүлэх, багийн гишүүнийг ойлгох, тэднийг хүндэтгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах зэрэг олон зүйлийг сурах боломжтойгоороо онцлогтой" гэж сургалтыг удирдан зохион байгуулж байгаа "Өөрчлөлтийг чиглүүлэгч" сургалтын төвийн багш Н.Сүрэнчимэг ярьлаа. Багш нарын хувьд уг сургалтанд идэвхитэй хамрагдаж байгаа нь харагдаж байлаа.