Гал түймэр, үер уснаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг зохион явууллаа
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Онцгой байдлын хурандаа А.Дашнямын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт оршин суудаг айл өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлын удирдамж”-ийн дагуу Аврах гал унтраах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт оршин суудаг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад гал түймрийн аюул, үер усны аюул, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг зохион явууллаа. Энэ ажлын хүрээнд дээрхи хороодын нийт 1800 айл өрхийн 3580 иргэнд гал түймэр, үер ус, хүн, малын гоц хналдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч, гарын авлага, сурталчилгааны материалыг тараах ажлыг зохион байгуулсан байна.