ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан боллоо
2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан болж, хуралдаанаар дүүргийн 2014 оны орон нутгийн төсвийн тодотгосон төсвийн тухай хэлэлцлээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 онд дүүргийн орон нутгийн орлогыг 439,9 сая төгрөгөөр, Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 448,4 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх батласныг төсвийн төсөлд тусгаж, дүүргийн 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хангах хүрээнд Эрүүл мэндийн нэгдэл, Тохижилт үйлчилгээний төв, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, төрийн албан хаагчдын нийгмийн асуудал зэрэгт шаардлагатай төсвийг нэмэн батлаж, татварын орлогыг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тодотгосон төсвийн төслийг 20 тэрбум 365,5 сая төгрөгөөр баталлаа.