Их, дээд сургуулийн сургалтын төлбөр дунджаар 15 хувиар нэмэгдэнэ

2014 оны 8 сарын 11

Жил бүрийн намар их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгддэг жишиг тогтоод удаж байна. Энэ жилийн сургалтын төлбөрийн нэмэгдэл төрийн өмчит их, дээд сургуулиудаас эхэлсэн байна. Одоогоор улмын гурван их сургуулийн төлбөр тодорхой болсон бөгөөд үүнд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль төлбөрөө 1.4- 1.7 сая төгрөгнөөс 1.4- 2.5 болгон нэмсэн бол Монгол улсын боловсролын их сургууль өмнөх онд 1.240.000 байсан төлбөрөө энэ жил 1.426.000 болгон нэмсэн байна. Харин Монгол улсын их сургуулийн хувьд төлбөр нэмэгдэх хандлага өндөр байгаа юм байна. Үүнээс үзэхэд энэ жилийн сургалтын төлбөр ойролцоогоор 15 хувиар нэмэгдэх хандлагатай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6863
0 эможи
keyboard_arrow_up