Нийслэлийн бүтээн байгуулалтын төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хийлгэнэ

2014 оны 3 сарын 12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Байгаль орчинд учруулж буй хохиролтой холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/152 дугаар захирамж гаргалаа.

 

Захирамжийн дагуу Монгол улсын Ойн тухай хууль, Усны тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дүгнэлтийг заавал хийлгэнэ.Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн аж ахуйн нэгжид холбогдох гэрчилгээ, зөвшөөрлийг олгон, гэрээ байгуулж байхыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Авто замын газарт үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хяналт тавьж ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
686
0 эможи
keyboard_arrow_up