Дотуур байрууд оюутнуудаа хүлээн авахад бэлэн боллоо
2014 оны 8 сарын 11
Улаанбаатар хотод үйл ажиллаагаа явуулдаг 90 гаруй их, дээд сургуульд нийт 150 мянган оюутан суралцдаг. Тэгвэл энэ жил 14000 оюутныг дотуур байранд хүлээж авахаар болсон байна. Харин мянган оюутны дотуур байранд одоогоор зуу гаруй оюутан амьдарч байгаа бөгөөд энэ сарын 20-нд оюутнуудаа бүртгэхээр болсон байна. Энэ жилийн хувьд төлбөрийн үнэ нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Өнгөрсөн жил дотуур байрны үнэ 300-500 мянган төгрөгийн үнэтэй байсан бөгөөд өмнөх жил ашиглалтанд оруулсан 1000 оюутны байрнаас энэ жилийн хувьд сургуулиудад квот өгөх юм байна. Өөрөөр хэлбэл Квот авсан сургуулийн оюутнууд тус дотуур байранд байрлах боломжтой болох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6859
0 эможи