“Монголын аавуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

2014 оны 8 сарын 11

Жил бүрийн 08 дугаар 08-нд “Монголын аавуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн аавуудын баярыг НХГБХГ, Монголын эрэгтэйчүүдийн Холбоо ТББ, Сайхан монгол аав ТББ хамтран зохион байгууллаа. Энэхүү  баярын хүрээнд “Монгол аавуудын өдөр” хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд  нийслэлийн 9 дүүргийн аавуудын төлөөлөл тус хэлэлцүүлэгт оролцож  санал бодлоо солилцов.  Мөн энэ арга хэмжээний үеэр НХГБХГ-аас  “Нийслэлийн хүндэт аав” өргөмжлөлийг  гардууллаа.  Тус шагналаар Хан-Уул дүүргийн 7-р хорооны иргэн алдарт уяач Ц.Доржгаваа шагнууллаа. “Нийслэлийн хүндэт аав”-аар өргөмжлөгдсөн Ц.Доржгаваа гуайдаа болон монголын бүх аавууддаа “Монголын аавуудын баяр”-ын мэндийг хүргэж,  амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол аавуудын хийморь нь өөдөө байг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6858
0 эможи
keyboard_arrow_up