"Таван шугам" төслийн талаар мэдээлэл хийлээ

2014 оны 8 сарын 11

Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо болж буй НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын (АНДЭЗНК) ээлжит 70 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд саяхан НҮБ-ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Монгол Улсаас Тайландын Вант Улс болон АНДЭЗНК-т суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ч.Баттөмөр нар оржээ.

Хуралдааны эхний өдөр чуулганы дарга, дэд дарга нарыг сонгосон бөгөөд Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд ээлжит 70 дугаар чуулганы дэд даргаар сонгогдсон байна. Монгол Улсын байр суурийг төлөөлөн хэлсэн үгэндээ сайд Л.Болд “Даяаршил, харилцан хамаарал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутгийн хамтын ажиллагааны ирээдүй нь улс орнууд хэрхэн нягт, ойр хамтран ажиллахаас голлон шалтгаалах бөгөөд Ази номхон далайн бүсийн энэхүү интеграцид идэвхитэй оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал зорилт” хэмээжээ.

Түүнчлэн Зүүн Хойд Азийн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн Ази, Европыг Монголын нутгаар дайруулан газрын тос, байгалийн хий, эрчим хүч, төмөр зам, авто зам гэсэн шугамуудаар холбох “5 шугам" төсөл болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж эдийн засгийн хөжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6851
0 эможи
keyboard_arrow_up