Монгол Японы бизнес форум уулзалт боллоо

2014 оны 8 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны долдугаар сарын 21-24-нд Япон улсад айлчлах үеэрээ хоёр улсын бизнес эрхлэгчдийг хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар “КEIDANREN”-тай хамтран зохион байгуулсан ”Монгол-Япон бизнес форум”-ын үргэлжлэл болох Монгол-Японы бизнес эрхлэгчдийн форум ҮХААЯ-нд боллоо. Форумыг нээн ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн үгэндээ  ”ҮХААЯ болон Япон улсын Шизүока муж хооронд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай “Санамж бичиг”-ийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан. Монгол-Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрч, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан, улс төр, эдийн засгийн харилцаа харилцан итгэлцсэн энэ чухал цаг үед хоёр талын бизнес эрхлэгчид ойртон танилцах, хамтран ажиллах боломж бүрдлээ. Монгол Улс бол хөдөө аж ахуйн шавхагдашгүй их нөөцтэйн учир Японы хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч та бүхнийг манай салбарын бизнес эрхлэгчидтэй танилцаж, цаашдын харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэл энэ форумын үеэр тавигдана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээсэн юм.
 
 
Энэ удаагийн бизнес форумд Шизүока мужийн барилга, машины сэлбэг хэрэгсэл, цэвэр ус, цай, зочид буудлын зэрэг худалдаа, үйлчилгээний салбарын төлөөлөгчид манай бизнес эрхлэгчидтэй уулзан урт хугацаанд хамтран ажиллах эхлэлээ тавьлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6843
0 эможи
keyboard_arrow_up