“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журамд өөрчлөлт орлоо

2014 оны 8 сарын 11

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, худалдааны урсгал бий болгох, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг эхлүүлэх, 2014 оны 6 дугаар сарын 22-29-нд олон улсын үзэсгэлэн худалдааг туршилтын журмаар зохион байгуулах

 

зорилгоор тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг энэ оны 6 сарын 1-нээс 7 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчлэхээр баталсан. Энэ хугацаанд тус бүсэд 484,9 сая төгрөгийн суурь үнэлгээ бүхий барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж 13,6 сая төгрөгийн татвар, 62,2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

“Алтанбулаг” боомт 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжсэн, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилж байгаа зэргийг харгалзан тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмын хугацааг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгах санал тавьжээ.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, түр журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгасан байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6836
0 эможи
keyboard_arrow_up