Үндэсний цэцэрлэгт хүрээлэн номын сантай болно
2014 оны 8 сарын 11
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-аас эко танхим, номын сан байгуулж хандив цуглуулах аян өрнүүлж эхэллээ. Эко танхим байгуулснаар нийслэлийн иргэд, хүүхэд багачууд, оюутан залуус байгаль орчин, экологи, цаг уур, ус, ногоон байгууламжтай холбоотой төрөл бүрийн ном, сурах бичиг, гарын авлага, судалгааны материал, уншиж судлах, ашиглах, сургалт семинар зохион байгуулах боломжтой юм.
Эко танхим байгуулахтай холбогдуулан өчигдрөөс эхлэн сарын хугацаанд "Номын өргөө-Бидний мөрөөдөл" ном хандивлах аян өрнүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6833
0 эможи