Үндэсний соёл амралтын хүрээлэнг хааж магадгүй

2014 оны 8 сарын 10

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүх тоглоомуудад хийсэн нэгдсэн шалгалтын хариу гарсаны дараа Паркийг хаах, зарим тоглоомыг лацдах зэрэг асуудал үүсч магадгүй талаар МХЕГ-аас мэдээлэв. ҮСАХ 2009 оноос хойш бүх тоглоомоо шинэчилсэн хэдий ч зарим нэг тоглоом эвдэрч иргэдийг ихээхэн айдаст автуулаад байгаа. Тухайлбал, өнгөрсөн жил сансрын хөлөг тоглоомны гинж тасарч багагүй шуугиан дэгдээж байсан. Тухайн үед энэ тоглоомон дээр хүүхэд тоглож байсан нь олны айдсыг төрүүлсэн. Харин энэ жил галзуу хулгана тоглоом гацаж тухайн үед энэхүү тоглоомонд сууж байсан 16 хүний амь эрсдэх дөхсөн мэдээлэл гарч дахин нэг шуугиан дэгдээсэн билээ. Иймээс иргэд энэхүү шалгалтыг үнэн зөвөөр хийж ирээдүйд учирч болох эрсдэлүүдийг эрт таслан зогсоогоосой хэмээн албаныхнаас хүсэж байна. ҮСАХ-нд өнөөдрийн байдлаар нийт 50 гаруй тоглоом ажилладаг гэнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6824
0 эможи
keyboard_arrow_up