Өвөлжилтийн бэлтгэл 70 хувтай байна
2014 оны 8 сарын 10

Жил бүрийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэл дэх ДЦС-уудад шаардлагатай засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэл хийдэг. Тэгвэл энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм байна. Энэ жилийн хувьд нийслэлийн ДЦС-3-д 50 мегаватт, ДЦС-4-д 120 мегаваттын чадлын өргөтгөл хийж буй. Энэхүү өргөтгөл, шинэчлэлийн явц үндсэндээ дуусах шатандаа орсон бөгөөд есдүгээр сарын 1-нээс туршиж эхлэхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









6823
0 эможи