Өвөрмонголчууд хар сүлд залах ёслол үйлджээ
2014 оны 8 сарын 10
Энэ сарын 9-ний өдөр буюу өчигдөр Өвөрмонголын Ордос хотын Эзэн хороо хошууны нутагт байрлах Чингис хааны бунханд хар сүлд залах ёслол болжээ. Өвөрмонголчууд 700 гаруй жилийн тэртээгээс жилдээ нэг удаа ийнхүү хар сүлдийг залдаг бөгөөд энэ нь Чингис хааны бунхны тахилга тайлгын арга хэмжээний нэг аж. Хар сүлд залах ёслолын хүрээнд жилдээ гурван удаа томоохон тахилга, бэсрэг тахилга 50 гаруй удаа үйлддэг байна. Жил бүр хар сүлдийг мандлаас нь залан буулгаж, бунхны газрыг сахидаг дархад яамтад хөхөл, чимэг зүүлтийг засаж шинэчилдэг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6820
0 эможи