Эцэг, эх байх эрхийг хасах нь хүүхдийг хамгаалах арга биш

2014 оны 8 сарын 10

Сүүлийн долоон жилд 52 иргэн эцэг, эх байх эрхээ хасуулсан гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.  Гэр бүлийн хуульд зааснаар хүүхэдтэйгээ ёс бус харьцсан тохиолдолд ийм шийдвэр гаргадаг байна. Гэхдээ эцэг байх эрхийг нь хасаж, хүүхдийг асрамжид авах нь хүүхдийг хамгаалах, төлөвшүүлэх шилдэг арга биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Ер нь, хүүхдийн эрхийг хамгаалж байна гээд эцэг, эх байх эрхийг нь хасах нь нөгөө талаас хүүхдийг хохироож байгаа хэрэг ажээ. Тиймээс хүүхдээ харж хандаж чадахгүй байгаа ухамсаргүй эцэг эхийн эрхийг хасах гэхээсээ илүүтэй нийгэмшүүлэх ёстой гэдгийг хэлж байгаа юм.
Нэгэнт эцэг эх байх эрхээ хасуулсан бол эргээд хүүхдээ өөр дээрээ авах нь хүндрэлтэй байдаг гэнэ. Нөгөө талаас хүүхэд гэр бүлээсээ хол хөндий өсдөг. Тиймээс хүүхэд гэр бүлтэйгээ ойр байх ёстой гэсэн зарчмын дагуу гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6816
1 эможи
keyboard_arrow_up