Суданыг зорих 850 цэргийн алба хаагч жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

2014 оны 8 сарын 09

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Зэвсэгт хүчний IV ээлжийн 850 цэргийн алба хаагчийг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд боллоо. Үүнээс 40 гаруй эмэгтэй алба хаагч холбоочин, ар талын мэргэжилтэн зэрэг чиглэлээр ажиллагаанд үүрэг гүйцэтгэх гэнэ.

 Тэд энэ сарын дундуур тус улсыг зорих юм байна. Тус ээлжийн цэргийн багийн захирагчаар ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, Мотобуудлагын батальоны захирагч, дэд хурандаа М.Батчулуун томилогджээ. Өмнөд Судан улс тусгаар тогтнолоо тунхагласан өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өөрийн биеэр хүрэлцэн очиж, энх тайвныг бэхжүүлэх, хоёр Суданы мөргөлдөөнт байдлыг намжаахын тулд Олон улсын энхийг сахиулагчдыг илгээх тухай анх мэдэгдсэн юм. Манай улс 2012 оноос эхлэн энэхүү ажиллагаанд оролцож эхэлсэн. 

Энэ удаад ийнхүү 850 хүний бүрэлдэхүүнтэй IV ээлжийн батальонаа илгээхээр бэлтгэл сургуулилтаа бүрэн хангаад байгаа юм. Энэ удаагийн ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс гадна Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагуудаас 100 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэх юм байна
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6806
0 эможи
keyboard_arrow_up