“World Legacy Awards” уралдааны бүртгэл дуусахад цөөхөн хоног үлдлээ
Үндэсний газар зүйн нийгэмлэг (National Geographic), ХБНГУ-ын “Ай-Ти-Би-Берлин”үзэсгэлэнтэй хамтран зохион байгуулж байгаа, аялал жуулчлалын хөгжилд зөв зохистой, бодитой хувь нэмэр оруулж буй улс орон, байгууллагыг шалгаруулах “World Legacy Awards” уралдааны тухай мэдээллийг манай улсын аялал жуулчлалын аж ахуйн нэгж компани, холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.
Уралдааны материалыг ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-311174 утаснаас лавлах буюу www.nationalgeographic.com/worldlegacyawards холбоосоор орж үзнэ үү.
Уралдаан дараах 5 төрлөөр явагдана.
1. Earth changers-Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, технологийн дэвшлийг хэрэгжүүлэгчийг шалгаруулах
2. Sense of Place-Соёлын өвийг хамгаалах, суртачлах үйлсэд оруулж буй бодит хувь нэмрийг үнэлэх
3. Conserving the Natural World-Байгаль дэлхийг хамгаалах үйлсэд оруулж буй бодит хувь нэмрийг үнэлэх
4. Engaging Communities-Орон нутаг, ард иргэд, хамт олон, засаг захиргаанд хүртээж буй нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг үнэлэх
5. Destination Leadership-Улс орны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр шат дамжлага бүрт хэрэгжүүлж буй туршлага, бодит үр дүн, сурталчилгааг бүхэлд нь үнэлэх
Сүүлийн шатны оролцогчдыг 2014 оны 10 дугаар сард Сингапур Улсад болох “Ай-Ти-Би-Ази 2014” аялал жуулчлалын үзэсгэлэндээр, харин тэргүүн байрын эздийг “Ай-Ти-Би-Берлин 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр зарлана.