Оюутны цахим картыг 9 сарын нэгнээс олгож эхэлнэ
2014 оны 8 сарын 15
Энэ жил 113 мянган оюутанд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг БШУЯ, МОХ, Нийслэлийн нийтийн тээврийн газрууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр олгохоор шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар 80 мянга орчим оюутан смарт карт захиалсан байна. Захиалсан картыг ирэх есдүгээр сарын 1 гэхэд бэлэн болгохоор төлөвлөжээ. Өнгөрсөн хавар захиалгаа өгсөн оюутнуудын карт хэвлэлтэд орсон учир ирэх сарын 1 гэхэд тараагдах аж. Харин нэгдүгээр курсынхны хувьд 9 дүгээр сарын 1-нд өөрийн сургуулийн оюутны зөвлөл болон Монголын оюутны холбоонд захиалгаа өгснөөр 14 хоногийн дараа картаа авч, зорчих эрх нь үүсэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6801
0 эможи