Э.Бат-Үүл авто замын ажилтай танилцав

2014 оны 8 сарын 08

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлд явагдаж байгаа авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тэрбээр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа хоёр ч замын ажилтай танилцаж, ажлын явцыг шалгав.

Тодруулбал, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талаас Улиастайн замын уулзвар хүртэлх 6,0 км зам, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17,6 км авто замын ажилтай танилцсан юм. Дээрх замуудын ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад өгнө гэдгийг гүйцэтгэгч компани онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6796
0 эможи
keyboard_arrow_up