Зөрчилтэй 924 тээврийн хэрэгсэлд 7 сая төгрөгийн торгууль ноогдууллаа
Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн газартай хамтран Төв аймгийн Баянчандмань, Баянцогт, Эрдэнэ суманд хийж буй шугам замын хяналт шалгалтаар 07 сарын 23-наас 07 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 2850 тээврийн хэрэгсэл, 20112 зорчигчийг шалгасан байна.
Үүнээс зөрчилтэй 924 тээврийн хэрэгсэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцож 7 726 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Зорчих тасалбаргүй зорчигч тээвэрлэж байсан тээврийн хэрэгсэлд тооцоо хийж, 465280 төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлсэн байна.
Шалгалтын хугацаанд Баянхонгор, Завхан, Ховд, Хөвсгөл чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байсан хот хоорондын зорчигч тээврийн 7автобусны жолооч нь бичиг баримт дутуу, ээлжийн жолоочгүй явж байсан зөрчлийг илрүүлж, хөдөлгөөнийг саатуулан, бичиг баримтыг хураан авч, аж ахуйн нэгжтэй нь холбогдож өөр тээврийн хэрэгсэл гаргаж тээвэрлэлтийг үргэлжлүүлэн хийлгэсэн. ЦЕГ-ын ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Ховд аймгийн Ховд зорчигч тээвэр ХХК-ий 3 автобусны бичиг баримтыг хурааж тус үндэсний төвд арга хэмжээ авах тухай албан тоотоор шилжүүлэн өгснийг ЗТЯ-ны ЗТХБГазарт хүлээлгэн өгөөд байна. Зорчигч тээвэр Ховд ХХК-ий 9009 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Балжиннямд ТХШТХуулийн дагуу 192,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд явах эрхийг нь 1 сарын хугацаатай түдгэлзүүлсэн болно.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 93 км/цагийн хурдтай тээвэрлэлт гүйцэтгэж, хөдөлгөөнд оролцсон Булган тээх ХХК-ий 0080 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Даваадоржид АТТХ-ийн дагуу 30,000 төгрөгийн арга хэмжээ тооцсон.
Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, суудлын тооноос хэтрүүлэн зорчигч тээвэрлэж,замын хөдөлгөөнд оролцож байсан Цэнгэл транс ХХК-ий жолооч А.Серикболын жолоодох эрхийн үнэмлэх, ээлжийн жолоочгүй тээвэрлэлт гүйцэтгэж байсан Минтранс ХХК-ий 2089 УНА дугаартэй тээврийн хэрэгслийн жолооч жолооч Э.Мөнх-Эрдэний бичиг баримт, хууль бус тээвэрлэлт хийж байсан истана маркийн 6384 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг тус тус хураан авч, холбогдох арга хэмжээ тооцуулахаар ЗТЯ-ны ЗТХБГ-т шилжүүлэн өгсөн. Мөн Архангай, Багануур, Баянхонгор, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хэнтий чиглэлийн тээврийн хэрэгслүүд нь хөдөлгөөний хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцож байгаа мэдээллийг хяналтын цэгүүд болон орон нутгийн Замын цагдаагийн постууд руу мэдээлснээр 8 тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч, эрхийг хасах хүртэл арга хэмжээ тооцохоор холбогдох материалыг бүрдүүлж байна.
Шалгалтын явцыг үндэслэн давтан зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл болон тухайн аж ахуйн нэгж, байгууллагын тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллах болсон талаар албан мэдэгдлийг хот хоорондын зорчигч тээврийн бүх аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлсэн бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зорчигчдын тав тухтай зорчих нөхцөл бололцоог бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллах талаар үүрэг болгон ажиллаж байна.
07.23-07.31хүртэл | |||||||||
№ | нэр | Албан тушаал | Шалгалтын цэг | Шалгасан т/х тоо |
Зорчигч тоо | зөрчил | 8% шимтгэл | Торгуулийн арга хэмжээ | Нийт дүн |
1 | Н.Алтанхуяг | т/зохицуулагч | Цонжин | 259 | 5570 | 31 | - | - | |
2 | Одбаяр | ахмад | 800 | 464 | 4521000 | 4 521000 | |||
4 | Чимэдцэрмаа | т/зохицуулагч | Баянчандмань | 376 | 7190 | 73 | 193920 | 229320 | |
5 | Мягмархишиг | ахмад | - | ||||||
6 | Доржсүрэн | мэргэжилтэн | Баянцогт | 429 | 7352 | 65 | 235960 | 235 960 | |
7 | Отгонтамир | ахмад | 946 | 286 | 3205000 | 3205 000 | |||
Нийт | 2850 | 20112 | 924 | 465 280 | 7 726000 | 8 191280 |