Үндэсний соёл амралтын хүрээлэнг хэсэгчлэн шалгана

2014 оны 8 сарын 08

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүх тоглоомонд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр нэгдсэн шалгалт хийнэ. 2009 оноос хойш тус хүрээлэн бүх тоглоомоо шинчилсэн. Өнөөдрийн байдлаар нийт 50 гаруй тоглоом ажилладаг ч аюулгүй ажиллагааны баталгаа ямар хэмжээнд байгаа нь тодорхойгүй байна. Тухайлбал, хамгийн сүүлд угсарсан гэх “галзуу хулгана” тоглоом хоёр сар гаруйн хугацаанд тоглоомын тоноглол, аюулгүй ажиллагааны хэрэгсэл дутуу байдалтай хүүхэд багачуудад үйлчилсэн байжээ. Өнгөрсөн долоодугаар сарын 24-ний өдөр уг тоглоом ажиллах явцдаа алдаа гаргаснаар хяналтын байцаагчид очиж ажилласан юм.  Шалгалт хийх хугацаанд Үндэсний соёл амралтын хүрээлэн хэсэгчилэн ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6789
0 эможи
keyboard_arrow_up