ТҮЦ-ийн барилгын зураг төсөл шалгаруулалтанд оролцохыг урьж байна
Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий иргэн, аж ахуйн, нэгж байгууллагуудыг ХУД-ийн нутаг дэвсгэрт байршуулах ТҮЦ-ийн барилгын зураг төсөл сонгон шалгаруулалтанд өргөнөөр оролцохыг урьж байна.
Утас: 99997909, 99959011, 98603676, 99193075
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
ТҮРГЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГИЙН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСЛИЙН ДААЛГАВАР
Зорилго:
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56-р
тогтоолоор батлагдсан “Нийслhttp://savingbank.mn/элийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг
ажиллуулах” журмын дагуу одоо байгаа ТҮЦ-нүүдийн загварыг жигдлэх, өнгө
үзэмжийг шинэчлэх.
Ерөнхий шаардлага:
Барилгын зураг төсөл боловсруулах стандарт, норм, дүрэмд нийцсэн байх. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2014 оны 07-р сарын 31-ний өдрийн
01/1205 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн дараахи план зураг бүхий загварыг баримтлах.
ТҮЦ-ийн ангилал
Орон сууцны хороолол бүхий төвийн хэсэгт байх ТҮЦ
Гэр хороололд байх ТҮЦ
Дугуй засвар, гутал засвар.. гм үйлчилгээний ТҮЦ
Зураг төсөлд тавигдах нэмэлт шаардлага:
Хотын өнгө үзэмжид нийцэхүйц загвар дизайнтай байх.
Өнгө үзэмжийг хөнгөн маягаар завсарлах, сайжруулах боломжтой байх.
Зөөж, тээвэрлэх боломжтой, хийц материал нь хөнгөн, бат бэх байх.
Зөөврийн бие засах суултуур, гар угаалтуур бүхий ариун цэврийн өрөөтэй байх
Бараа, бүтээгдэхүүн хадгалах 1.48м2 талбай бүхий агуулахтай байх
Үйлчилгээний зориулалтаар ажиллах болон үйлчлүүлэхэд тохь тухтай нөхцөл бүрдсэн байх. /жилийн дөрвөн улирлын турш/
Гадна, дотор орчинд хяналтын камер, гал унтраах тоног төхөөрөмж, анхан
шатны багаж хэрэгсэл, цэвэр, бохир усны нөөц сав байршуулах боломжтой байх.
Гал, цахилгааны аюулгүй байдал хангагдсан, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай байх.
Барилгын ажил гүйцэтгэх болон барилга байгууламжийн ашиглалтын ажиллагаа нь
хүний амь нас, эрүүл мэндэд аюулгүй байх;
Зураг төслийн цаасан болон цахим баримт бичиг нь чанарын шаардлага хангасан
байх, мөн тайлбар бичиг, план зураг, материалын нэр төрөл, үнэ өртөг, төсөв нь
тодорхой ойлгогдохуйц байна.
Гүйцэтгэгчийн овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа
хаягийг зураг төсөлд тодорхой тусгасан байна.
Хүлээн авах хугацаа:
Зураг тасвийг 2014 оны 08-р сарын 08-22-ны хооронд Хан-Уул дүүргийн Иргэдэд
үйлчлэх төв байрны 503 тоот өрөөнд хүлээн авна.
Шалгаруулалт:
Стандартын шаардлага хангасан ТҮЦ-ний загвар төслийг дүүргийн “Худалдаа,
үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн шалгаруулж, нийслэлийн
Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулна.
Лавлах утас: 99959011, 98603676
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС