БАЯРТ МЭДЭЭ: Архангай аймаг дугуйн замтай боллоо
2014 оны 8 сарын 08
Монголын залуучуудын холбоо “Спирт үү спорт уу“ аяны хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан хэрэгжүүлж дэмжигч байгууллагуудыг нэгтгэж олон үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн. Төслийн хүрээнд нийслэлийн хүрээнд хоёр дүүрэг унадаг дугуйн зам тавьсан нь залуучуудад барьсан энэ зуны хамгийн том бэлэг болсон. Энэ төслийн хүрээнд өнгөрсөн хавар Ховд аймгаас гараагаа эхэлсэн дугуйн зам тавих ажил Архангай аймагт үргэлжилж байна. Гудамж төслийн хүрээнд Цэцэрлэг хотод 2.8 км замыг тавсан нь залуусын талархлыг хамгийн ихээр хүлээж цаашдаа олон аймаг, сум унадаг дугуйн замтай болно гэдэгт итгэлтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6777
0 эможи