Энэ жил 113 мянган оюутан карт захиалах эрхтэй
2014 оны 8 сарын 08
Энэ хичээлийн жилд 113 мянган оюутан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчино. Учир нь энэ тоог төрөөс тогтоож өгдөг тул үүнээс хэтрүүлж нэмэлтээр захиалга авах боломжгүй гэнэ. Одоогийн байдлаар хавар захиалсан оюутнуудын смарт карт хэвлэлтэд явсан учир 9-р сарын 1-нд бэлэн болох аж. Харин нэгдүгээр курсын оюутнууд ирэх сарын 1-нд өөрийн сургуулийн оюутны холбоо болон оюутны зөвлөлөөрөө дамжуулан захиалгаа өгөх ёстой. Ингэснээр нэгдүгээр курсд орж байгаа оюутнууд 14 хоногийн дараа смарт картаа авч зорчих эрх үүсэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6769
0 эможи