Хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалт хийж байна
2014 оны 8 сарын 07
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн “Хүн малын гоц, халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” тухай А/239 дүгээр захирамж гарлаа. Тухайн ажлын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Яармаг, Нисэхийн шалган нэвтрүүлэх постонд “Хяналт шалгалт явуулах” ажлын хэсгийг байрлуулан хяналт шалгалтыг тогтмол зохион явуулж байна. 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 326 автомашинд үзлэг шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй бөгөөд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага 473 хүнд тараах ажлуудыг зохион байгуулж ажилласан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6745
0 эможи