Газар өмчлөх цахим системтэй холбоотой иргэдээс ирсэн асуултын хариу

2014 оны 8 сарын 07

НИТХ-аас баталсан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам  4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг 7504 иргэнд, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт 1 483 иргэнд газар өмчлүүлэхээр хүсэлтийг цахим хэлбэрээр авч эхэлсэн.  Эдгээр  байршилд нийт1524 га газрыг 14 954 иргэнд өмчлүүлнэ.  2014 оны 8 дугаар сарын 1-нээс эхэлсэн цахим бүртгэл 2014 оны 8 дугаар сарын 15-ны 12:00 цагт тасалбар болно.

Нийслэлийн хэмжээнд анх удаа гара өмчлөх эрхийг цахимаар олгох ажлыг зохион байгуулж байгаа учраас цахим бүртгэлтэй холбоотой олон асуулт, эргэлзээ иргэдийн дунд байгаа юм. Тиймээс иргэдээс нийтлэг асуултуудын хариултыг  тоймлон танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
-Түрүүлж бүртгүүлсэн хүн газартай болох уу, давуу эрхтэй болох уу? 
 
Түрүүлж бүртгүүлсэн хүн газартай болон давуу эрхтэй болно гэсэн үг биш юм. 2014 оны 08 сарын 15 дотор бүртгүүлсэн нийт өргөдөл дунд санамсаргүй сонгон шалгаруулалт явуулан сонгогдсон иргэд газар өмчлөх эрхтэй болно. 
 
-Баталгаажуулах код утас болон э-майл хаягт ирэхгүй байна? 
 
Баталгаажуулах код утас болон э-майл хаягт ирэхгүй байх нь систем ачаалалтай байгаатай холбоотой. Хэсэг хугацааны дараа очих болно.
 
- Баталгаажуулах код ерөөсөө ирэхгүй буюу устгасан бол яах вэ?
 
Хэрэв та баталгаажуулах кодоо устгасан эсвэл ирэхгүй байгаа бол санаа зовох хэрэггүй юм.  Өргөдөл илгээсэн /өргөдөлөө баталгаажуулаагүй/ба Өргөдөлөө баталгаажуулсан хүмүүс цахим систесмийн баазад харагдах бөгөөд өргөдөлөө баталгаажуулж чадаагүй хүмүүс рүү дахин баталгаажуулах код явуулах болно.
 
- Баталгаажуулах кодоо хэрхэн баталгаажуулах вэ?
 
Баталгаажуулах кодтой хамт код баталгаажуулах хаяг /линк/  мессежээр очно. Уг хаягаар орон баталгаажуулна.
 
- Утасны дугаараа буруу хийсэн болон мессеж хүлээн авах боломжгүй дугаараар бүртгүүлсэн бол яах вэ?
 
315334  утасруу холбогдож дугаараа солиулах боломжтой.
 
-Одоо зарлагдсан 5 байршилд бүгдэд нь хүсэлт гаргаж болох уу?
 
           Болохгүй. Зөвхөн нэг л байршилд хүсэлт гаргана.
 
-Өргөдлөө устгаж  болох уу?
 
Болно. ӨХГ-ийн 315334 утасруу холбогдож устгуулна.
 
 -Сонгосон байршлын гудамж хашааны дугаарыг сонгох уу?
 
           Сонгохгүй зөвхөн байршлаа сонгоно. Гудамж хашааны дугаарыг сонгон шалгаруулалтаар автоматаар сонгоно.
 
-  Е-мэйл хаягаа хийхээр буруу байна гэж гарч ирээд байна яах вэ?
 
            Windows-ийн үндсэн үйлдлийн системийн фонтийг ашиглаж алдаагүй зөв бөглөнө. Monkey, МАК гэх мэт бусад фонт солидог программ ашиглаж бичвэл хүлээн авахгүй.
 
-Итгэмжлэгдсэн төлөөлөгч дээр хэнийг оруулж болох вэ?
 
 Гэр бүлийн гишүүдийн хэн нь ч байж болно.
 
 -Утасны дугаар болон е-мэйл хаягаа дахин ашиглаж болох уу?
 
            Болно.
 
 -РД-ийн дугаараа хийхээр та газар өмчилсөн байна гэж гарч ирээд байна. Өмнө нь газар өмчилж байгаагүй бол яах вэ?
 
НӨХГ газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтэст ирж шүүлгэнэ.
 
- Ам бүлээрээ нийлээд нэг газарт хамтад нь өмчилж авч болох уу?
 
                    Болохгүй. Программ автоматаар сонгоно.
 
-Баталгаажуулах код нь сүүлд ирээд кодны цонх нь дахин гарч ирэхгүй байна яах вэ?
       
        Баталгаажуулах кодтой хамт линк очиж байгаа линкээр нь орж кодоо хийнэ.
 
 -Дараагийн зарлагдах байршилуудад дахин өргөдөл бөглөх үү?
 
         Үгүй. Тухайн зарлагдсан үед нь мессэжээр ирсэн линк болон баталгаажуулах кодоо ашиглан бүртгүүлнэ.
 
- Баталгаажуулах кодоо хийхээр алдаа заагаад байна яах вэ?
 
        Мессэжээр очсон хаяг /линкээ/ сайн шалгаж зөв хийх хэрэгтэй.
 
 -Гадаадад төрсөн хүүхэд газар авч болох уу?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6739
0 эможи
keyboard_arrow_up