ТАНЫ СОНОРТ: Үерийн аюулаас болгоомжлоорой

2014 оны 8 сарын 07

2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар ихэнх гол мөрний усны түвшин аажим буурч байгаа хэдий ч зарим томоохон голын усны түвшин үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна. Тухайлбал Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын адаг буюу Чойбалсан хот орчимд үерийн түвшинг 5 см, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 10 см орчим давсан хэвээр байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Хэдийгээр усны түвшин буурч байгаа хэдий ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох тул тухайн үед орсон хур борооны эрчимшлээс хамаарч гол, мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх тул ард иргэд сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6732
0 эможи
keyboard_arrow_up