Кастодианы үйл ажиллааны ахисан түвшний сургалт эхэллээ

2014 оны 8 сарын 07

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Кастодианы үйл ажиллагааны ахисан түвшний сургалт”- нд хамрагдагсдад  хандан үг хэллээ.

Тэрээр нээж хэлсэн үгэндээ Монголын хөрөнгийн биржийн явуулж буй үйл ажиллагааг  олон улсын түвшинд сонгодог утгаар нь хөгжүүлэх, дэлхийн жишигт хүргэх зорилготой ажиллаж байгаагаа илэрхийлж, суралцагчдад мэдлэг, боловсролоо дээшлүүлэх их үйлст амжилт хүслээ.

Энэхүү сургалтанд Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк болон ҮЦТТТХТөв зэрэг байгууллагын 20 гаруй мэргэжилтнүүд  хамрагдаж байна.

Кастодиан банк нь хөрөнгө оруулагчийн мөнгө, хувьцаа, бонд зэрэг үнэт цаасыг найдвартай хадгалах, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагатай тулгалт хийх, үнэт цаас хүлээн авах, шилжүүлэх, ногдол ашиг болон бусад орлогыг хүлээн авах, байршуулах, үнэт цаас худалдан авсан мөнгийг шилжүүлэх гэсэн үндсэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага.

Тус банкны үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлснээр хил дамнасан үнэт цаасны арилжаанд оролцох, мэргэжлийн хөрөнгө оруулагчид зэх зээлд нэвтрэх, дотоод руу чиглэсэн валютын урсгалыг нэмэгдүүлэх, мэдээллийн ил, тод байдал сайжрах зэрэг давуу талуудтай байдаг. 
 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6731
0 эможи
keyboard_arrow_up